Шууд Chart

Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт-хэлэлцүүлэг болов

2023-11-03 17:00:18

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг олон нийтийн төлөөлөлд танилцуулах, санал солилцох өглөөний уулзалт-хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Өглөөний уулзалт- хэлэлцүүлэг 07:30 цагт эхэлсэн бөгөөд хэлэлцүүлэгт гэр бүл, хүүхдийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл нийт 50 гаруй хүн оролцлоо.

Хэлэлцүүлгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нээж, удирдан явуулж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулсан бол Хууль зүй, дотоод хэргийн яамны Дэд сайд Б. Солонгоо Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав.

Оролцогчид хоёр хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, төслийн талаар саналаа хэлж, зарим нь дэлгэрэнгүй санал бичгээр өгөхөөр болов гэж ХНХЯ-наас мэдээллээ. 


Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт-хэлэлцүүлэг болов  
Үзсэн: 416 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй