Шууд Chart

Хилийн чанадад суралцагч, төгсөгчдийн өдөрлөг эхэллээ

2014-08-13 11:18:34

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж БНХАУ-ын их дээд сургуулиудад бакалавр, магистр, докторантаар суралцаж байгаа болон суралцахыг хүсэж байгаа оюутан залуус мөн төгсөгчдөд зориулсан өдөрлөгийг зохион байгуулж байна.

Өдөрлөгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа ерөнхий консулын газар, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, ӨвөрМонгол дахь Монгол оюутны холбоо, БНХАУ-Д төгсөгч Монгол оюутнуудын нэгдсэн холбоо зэрэг байгууллагууд хамтран санаачилжээ.

Энэхүү өдөрлөгийнхөө үеэр залууст мэдээлэл олгох, зөвөлгөө өгөх, ажлын байр санал болгох, сургалт, судалгаа явуулах, БНХАУ-ын ӨМӨЗО-ны их дээд сургуулиудад элсэлт авах ажээ.

Өдөрлөг өнөөдөр 10:00-17:00 цагийн хооронд Монголын Залуучуудын Холбооны “Залуус танхим”-д зохион байгуулагдаж байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хилийн чанадад суралцагч, төгсөгчдийн өдөрлөг эхэллээ  
Үзсэн: 1034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй