![](/uploads/202311/news/thumb/7a1eef33a6eba05c6f02b4ea876d1c88_x3.jpg)
Улс төрийн намууд 2025 оноос эхлэн төрөөс санхүүжилт авна.
Ингэхдээ нийт сонгогчдын 1 хувийн санал авсан нөхцөлд энэ мөнгийг авах эрх үүснэ.
Намууд энэ санхүүжилтээ тогтмол авахын тулд хөрөнгийн зарцуулалтаа хувийн аудитын байгууллагаар хянуулахын зэрэгцээ Сонгуулийн ерөнхий хороо давхар хянаж хамгийн сүүлд Үндэсний аудитын газар шалгасны эцэст санхүүжилт олгох үгүйг шийднэ гэж Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн хэлтсийн ахлах референт н.Бат-Эрдэнэ онцоллоо.
Хуулийн шаардлага хангасан намууд анхны санхүүжилтээ 2025 оны нэгдүгээр сард авна.
Харин санхүүгийн тайлангийн дэлгэрэнгүйг Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудсаас олон нийт авах боломж бүрдэнэ гэж тэрбээр хэллээ.
Улс төрийн намууд 2025 оноос эхлэн төрөөс санхүүжилт авна | ||
Үзсэн: 1037 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.