Шууд Chart

Захуудад түлшний мод ямар үнэтэй байна вэ

2023-11-07 12:49:01

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Бид түлш худалдан борлуулдаг томоохон захуудаар явж, үнэ ханшийг тодрууллаа. 

"Тавантолгой түлш" ХХК шахмал түлшээ нэг шуудайг нь 3750 төгрөгөөр худалдан борлуулж байна. Өнгөрсөн жил нийслэлд 655 борлуулалтын цэг ажиллажээ. Тэдгээрийн үйл ажиллагаанд хийсэн Ажлын хэсгийн дүгнэлтээр 492 цэг сайн үнэлгээ авсан бөгөөд нээлттэй сонгон шалгаруулалтад орж тэнцжээ. Өнөөдрийн байдлаар 113000 тн шахмал түлшний нөөцтэй байна. 

"Тавантолгой түлш" ХХК ес, аравдугаар сард нийслэлд 89068 тн түлш борлуулжээ. 

Тэгвэл захуудад түлшний модны үнэ ханш ямар байгааг танилцуулъя.  

Долоон буудал:  

Мод 7500-8000 төгрөг
Хар мод 6000 төгрөг 
Зах мод -5500 төгрөг

Хангай зах:

Хар мод /жижиг ууттай/- 6000 төгрөг
Нарс мод /том ууттай/-8000 төгрөг

Цайз зах:

Хар мод- 6000 төгрөг
Зах мод -5500 төгрөгөөр худалдаалагдаж байна. 

Нийтэлсэн: Т.Урангуа

Захуудад түлшний мод ямар үнэтэй байна вэ  
Үзсэн: 9020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-08 19:23
Цайз захад шуудай мод 7000 гэж байсан 11 сарын5нд
Зочин [127.0.0.xxx] 2023-11-07 19:32
Utaagui tsahilgaan halaagur
Зочин [127.0.0.xxx] 2023-11-07 15:28
Уут ч гэждээ 1тор л шүүдээ шуудай гэдэг чинь шаал өөр шүү3

Бидэнтэй нэгдээрэй