Шууд Chart

"Монос"-ын салбаруудыг өнөөдрөөс түр хаана

2014-08-13 12:19:44

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн урд байрлах "Монос" эмийн сангийн жор баригч "Фенобарбитал" эмийг буруу тунгаар худалдаалснаас болж 16 нярай ЭНЭМҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байна.

Тэгвэл энэ эм нь Монгол улсын эмийн жагсаалтад бүртгэгдээгүй байсан тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас "Монос"-ын бүх салбар эмийн санг хаахаар болжээ. Тус эмийн сангийн 20 салбарт дээрх газраас дөрвөн ажлын хэсэг томилон өнөөдөр 13:00 цагаас эхлэн үүдийг нь хааж лацдах арга хэмжээ авахаар болсон юм.
 
Үүний дараа ажлын хэсгүүд хууль бусаар худалдаалж байсан "Фенобарбитал" эмийг хичнээн хүнд худалдсаныг тогтоож, хураан авах гэнэ. "Фенобарбитал" эм нь тархины эмгэгшил, нярайн шарлалтад уудаг бөгөөд тун хэтэрвэл хүүхдэд уушгины үрэвслээр хүндрэх, тархинд цус харвах, бөөрний дутагдалд орох зэрэг аюултай юм байна. Одоогийн байдлаар 16 нярай хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Монос"-ын салбаруудыг өнөөдрөөс түр хаана  
Үзсэн: 1908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-08-22 22:28
Хийж бүтээхийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа хувийн хэвшлээ бид дэмжих учиртай. Хүний амьдралд алдаа, оноо дэнслэн байдаг. Энэ эм зүйчийн гаргасан алдаа Монголын бүх эм зүйчид сургамж болж үлдсэн байх. Цээжээ дэлдэж уран цэцэн үгээр хийж бүтээхийн төлөө явж байгаа нэгнээ түлхэж унагахын оронд хамтдаа эв найрамдалтай байж, хамтдаа хөгжичгөөе. Овоо босгоогүй бол шаазгай юу гэж суух вэ гэж үг бий... Ам хэлээрээ уралдахын оронд хамтдаа овоогоо босгоцгооё. Цөөн хэдэн хүний босгосон овоог юм хийхийн оронд хэлэгч нар олон байх юм бол унагах аюултай. Хэрвээ тэр овоог хэлэгч нараас олон хүн хамтдаа босгосон бол хамгийн бат бэх байж чадна. Бид бие биенийхээ овоог хамгаалдаг байх хэрэгтэй. Бидний дотор хамтдаа гэсэн гал асах л юм бол бид чадварлаг хүмүүс учраас Монгол улсаа богино хугацаанд Азийн барын хэмжээнд хүргэж чадна.
202.55.180.xxx [202.55.180.xxx] 2014-08-13 19:23
үнэн мэдээлэл тавиачээ ажилж л байнашд сая худал мэдээлэл тавьбал хуулийн хариуцлага хүлээдэг юмдаа
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-08-13 14:33
ЗӨВ ШҮҮ БҮР ХААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААА
202.55.180.xxx [202.55.180.xxx] 2014-08-13 13:27
buh l emiin sand zaragddag em shudee, tegvel buh emiin sang haah heregtei, ter bas uildverleses "Emiin Uildver XXk" haahgu iu

Бидэнтэй нэгдээрэй