![](/uploads/202311/news/thumb/953a06c61e73f5dd69d92101088105a2_x3.jpg)
УИХ-ын Төсвийн байнгын хороо төсвийн тэнцэл сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах саналыг дэмжлээ.
УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр үдэш хүртэл хуралдаж, Монгол Улсын 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэлээ.
Мөн ирэх оны төсвийн төсөлтэй хамт боловсруулсан 21 хууль УИХ-ын 7 тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт, ирэх оны төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.
Төсвийн байнгын хорооны Ажлын хэсэг Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дүн шинжилгээ, санал дүгнэлт, Үндэсний аудитын газрын аудитын дүгнэлт, Сангийн яамны төсвийн төслийн орлого, зарлагыг тооцсон үндэслэл, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний дэлгэрэнгүй судалгаа, байнгын хороодын бодон намын бүлэг гишүүдийн ирүүлсэн саналуудыг нэгтгэжээ.
Байнгын хорооны хуралдааны бичлэгээс хүргэе.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ирэх оны төсвийн тэнцлийг сайжруулж, орлогыг 590 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, төсвийн зардлыг 330 гаруй тэрбум төгрөгөөр бууруулах саналыг дэмжсэн байна.
Мөн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөлд, инженерийн дэд бүтцийн шийдэлтэй, нийт талбай нь 100м2-аас ихгүй хэмжээтэй амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулах асуудлыг тусгах нь зүйтэй гэж үзжээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14 цагт товлон, ирэх оны төсвийн төслийн гол хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байна.
УИХ-ын Төсвийн байнгын хороо төсвийн тэнцэл сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах саналыг дэмжлээ | ||
Үзсэн: 728 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.