Шууд Chart

Дарханы төмөрлөгийн үйлдвэр энэ оны III улиралд 23,5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа

2023-11-08 16:53:16

Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр нь  жилдээ 100 000 тонн ган цувимал бүтээгдэхүүн, 2,5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлдэг юм. Концесс эзэмшигчдээс төр өмчөө эргүүлэн авснаас хойших хугацаанд буюу 2022 оны 4-р сараас  2023 оны 10-р сар хүртэлх хугацаанд  ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ 47 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 43 мянган тонныг борлуулаад байна.

Уул уурхайн үйлдвэрлэлээрээ хоёр сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж, 584,5 мянган тонныг экспортлон уул уурхай, гангийн үйлдвэрлэлээсээ нийт 226,4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн  2023 оны эхний 9 сарын байдлаар 23,5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа.

Мөн энэ оны 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангахаар төмрийн баяжмалын биржийн арилжаагаа 9-р сарын 15-наас эхлүүлж  өнөөдрийн байдлаар  15 удаагийн биржийн арилжаа зохион байгуулаад байна. Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдсан 15 удаагийн арилжаагаар нийлбэр дүнгээр 102 мянган тонн төмрийн баяжмалыг анхны дуудсан үнээс  15-23 хувиар өсгөж амжилттай арилжаалсан. Уг арилжаанаас нийтдээ 7,1 сая ам.долларын орлого төвлөрүүллээ гэж Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс мэдээллээ.


Дарханы төмөрлөгийн үйлдвэр энэ оны III улиралд 23,5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа  
Үзсэн: 1878 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-09 06:56
Мундаг хамт олонд баяр хүргэе.Энэ сайхан хамт олонд бага хүү минь ороод эд эсн болоод ажиллаж байгаа.Хүүдээ ХАБ сайн сахиж ажиллаарай гэж захидаг даа.Та бүхэндээ ажилын амжилт хүсье.Энэ оны шилдэг хамт олон болохын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Бидэнтэй нэгдээрэй