Авлигын гэмт хэргийн 60 гаруй хувийг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг дангаараа эзэлж байна.
Хуульд өөрчлөлт оруулснаар торгоод өнгөрдөг бус Нийтийн албанд ажиллах бүх насаар нь хасаж, 5-аас 12 жилийн хорих ял шийтгэхээр болсон. Тодруулбал, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж “өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий” болгосон нь тогтоогдвол хуулийн хариуцлага чангарсан гэж Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар н.Даваатогтох онцоллоо.
Хахууль авсан өгсөн нь тогтоогдвол нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил, эсвэл бүх насаар нь хасаж 1-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Мөн улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжсөн бол хөрөнгө орлогыг хурааж, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж, зорчих эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хязгаарлаж, ийм хугацаагаар хорих ял оноохоор Эрүүгийн хуульд оруулсан өөрчлөлтөөр шинэчилсэн байна.
Авлигын гэмт хэргийн 60 гаруй хувийг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг эзэлж байна | ||
Үзсэн: 933 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.