Шууд Chart

Монголд сам хорхой үржүүлнэ

2014-08-13 13:24:47

Далайд гарцгүй манай улсад далайн гаралтай хүнс, хүнсний бүтээгдэхүүн ховор.

Тэгвэл Монгол, Японы хамтарсан “Интерашионал смарт акуа калча” (ИСАК) компани Японы “Ай Эм Ти” компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, орчин үеийн технологийн шийдэл бүхий усан аж ахуй байгуулж байна.
 
Далайд гарцгүй орны нөхцөлд тохиромжтой энэ усан ферм нь манай улсын хувьд анхных нь болж байгаагаараа онцлог.
ИСАК компанийнхны хувьд сам хорхой үржүүлэхээр хоёр удаа туршилт хийсэн нь амжилттай болжээ. Иймээс өнгөрсөн даваа гаригт тус компанийнхан үйл ажиллагаагаа танилцуулж, сам хорхойгоо амтлууллаа. Тэд бүтээгдэхүүнээ “Blue wolf” буюу “Хөх чоно” гэж нэрлэсэн байжээ.
Япончууд Чингис хааныг хөх чоно гэж нэрлэдгээс үүдэж, Монголоос нийлүүлэх сам хорхой дэлхий дахиныг байлдан дагуулахыг бэлгэдэн ийн нэрийджээ. Сам хорхой нь уураг ихтэй, өөх тос бага агуулдаг, шим тэжээлээр баялаг, цусан дахь холестрин багасгадаг гэнэ.  Тодруулбал, 100 грамм сам хорхойн мах 20 грамм уураг агуулдаг байна.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Монголд сам хорхой үржүүлнэ  
Үзсэн: 2641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-08-13 13:41
Sain baina !. amjilt husey

Бидэнтэй нэгдээрэй