Шууд Chart

Санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь Урт цагааны барилгыг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжлээ

2023-11-10 16:42:32

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар арваннэгдүгээр сарын 3-10-ны хооронд иргэдээс санал авлаа.

Иргэдийн саналыг www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар авсан юм. Санал асуулгад  3564 хүн оролцсоноос 3419 буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн. Үлдсэн 145 хүн буюу дөрвөн хувь нь дахин төлөвлөж барилга барих санал өгчээ. Иргэдийн саналыг үндэслэн, Урт цагааны барилгыг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлыг НИТХ-д хэлэлцүүлэхээр өргөн барих юм.

Мэргэжлийн байгууллагуудын зүгээс Урт цагааны барилгыг болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй гэж үзэн, 2011-2019 оны хооронд найман удаагийн дүгнэлт гаргасан байдаг. Иймд “Урт цагаан” үйлчилгээний төвийн нэгдүгээр корпус буюу спорт заал талаас нь нурааж эхэлсэн.  Мөн тус төвд түрээсийн гэрээгээр албан ёсоор үйл ажиллагаа явуулж байсан 25 этгээд дөрвөн жилийн турш түрээсийн төлбөрөө төлөөгүйн дээр иргэдэд дамжуулан түрээсэлсэн зөрчил гаргасан юм.

Цаашид Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг засах, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, Хотын дүрэм, стандартын талаар нийслэлийн иргэдээс тогтмол санал авдаг болно.


Санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь Урт цагааны барилгыг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжлээ  
Үзсэн: 3411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
иргэн [127.0.0.xxx] 2023-11-14 20:12
Иргэд зөв санал оруулж дээ. Улаанбаатарын төвөөс ямар нэгэн барилга буулгадаг л бол оронд нь шинээр барилга барьж огт болохгүй.Шууд л цэцээрлэгт хүрээлэн байгуул.Тэгж байж л өмнөх хулгайчдын алдааг давтахгүй байж болох.
Зочин [127.0.0.xxx] 2023-11-12 20:40
Ard tumnees asuuhgui 126 hulgaichiig hucheer batalsan bizfe.Odoo uom bolbol sanal asuulga gj hudlaa shou hh uom.Eersdee hulgailj avch chadahgui bolhoor suuna gj bga biz
Зочин [127.0.0.xxx] 2023-11-12 13:59
Ulaanbaatart amidardag 1saya 500 myangan hunees 300 sanal asuulgand oroltsood ted nariin 96% demjsen gej nuraah geed bga yum uu? Ene chin zugeer hudlaa Nyangiin mungu ugaah arga. Hotod uur hiih zuil alga uu? Ene yavgan hunii zam uvul haltirgaatai, zundaa ovon tavan, buderch uhmeer. Ene tend hashaa hais evdersen, shoroo, hog ene asuudal hotiin dargad hamaagui yum uu? Zuvhun yum nuraah sonirholtoi, hurdhan soligdohoos umnu mungu ideh gej bur ulaaraad baih yum.
Зочин [127.0.0.xxx] 2023-11-12 13:36
25 hunees bolj ene ajil udaashirch bna tor tomor nuuree haruulah heregtei
zochin [127.0.0.xxx] 2023-11-12 12:10
bayar hurgei tsementen bairnuud odoo hereguie nogoon baiguulj heregtei shuu
Иргэн [127.0.0.xxx] 2023-11-11 21:54
Иргэдэд ногоон байгууламж хамгийн их хэрэгтэй байгааг ойлгосон бол одоо нийслэл ажил болгох л үлдлээ, хурдан дулаархаас өмнө буулгаад тохижилтоо хийгээоэй. Баярлалаа
Зочин [127.0.0.xxx] 2023-11-10 20:11
Зөв
Нам [127.0.0.xxx] 2023-11-10 20:03
Үнэхээр зөв шийдвэр олуулаа хэлэлцвэл буруугүй гэж

Бидэнтэй нэгдээрэй