Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх асуудлыг судлах ажлын хэсэг “Нийгмийн даатгалын шимтгэл”, “Хувь хүний орлогын албан татварын шимтгэл”-ийг 50 хувь бууруулах саналыг хамтатган санал дүгнэлт гаргана.
УИХ-ын Төсвийн байнгын хороо 100 гаруй мянган иргэн дэмжсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” нийтийн өргөдлийг хэлэлцээд Ажлын хэсэг байгуулсан.
Энэ Ажлын хэсэг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, татварын ногдуулалт, төлөлт, тайлагналтыг сайжруулах, эдийн засгийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор татвартай холбоотой эрх зүйн орчин, татварын тогтолцоонд үнэлэлт дүгнэлт өгч, дүн шинжилгээ хийж, саналаа Төсвийн байнгын хороо, Улсын Их хуралд танилцуулах юм.
Мөн Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын “D-Өргөдөл” системээр дамжуулан иргэн Хүрэлтулгын “Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг 50 хувь бууруулах тухай санал” мөн 100 гаруй мянган иргэний дэмжлэг авсан байна.
Ажлын хэсэг энэ саналыг хамтатган судалж, санал дүгнэлт гаргахаар боллоо.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн яриаг сонсоно уу.
“Нийгмийн даатгалын шимтгэл”, “Хувь хүний орлогын албан татварын шимтгэл”-ийг 50 хувь бууруулах саналыг хамтатган санал дүгнэлт гаргана | ||
Үзсэн: 830 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.