Шууд Chart

Чингис хааны музей виртуал өрөөтэй боллоо

2023-11-14 07:15:46

Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музейн VIII давхарт Монголын анхны панарома дэлгэц бүхий музейн виртуал өрөө үзэгчдээ хүлээн авахад бэлэн боллоо.

Виртуал өрөөний нээлтээр “Жаргал продакшн”-ийн бүтээсэн “Их Монгол улсын эзэн  Чингис хаан” контентийг үзэгчдэд анх удаа толилуулах гэж байна. Эзэн Чингис хааны дүр төрхийг синематик анимэшн зураглалаар бодит мэт бүтээж, Чингис хааны мэндэлсэн 1162 оны өвлийн тэргүүн сараас 1206 онд Их Монгол улсыг байгуулсан үе хүртэлх түүний амьдрал, үйл хэргийн түүхийг 15 минутад багтаасан байна.

Чингис хаан Үндэсний музей нь “ГлобалСмарт Сольюшн” ХХК-тай хамтран дэлхийн стандартад нийцсэн музейн виртуал өрөөг Монголдоо анхлан тохижуулж, Япон улсын Panasonic брэндийн проектор болон линз, Герман улсын Neumann брэндийн “Дольби 7,1” дуугаралтын систем, Dataton брэндийн Watchout сервер зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологиор иж бүрэн тоногложээ. Уг виртуал өрөөнд стандарт видеог 10 дахин томруулсантай тэнцэхүйц өндөр нягтаршил бүхий дүрслэлийг үзүүлснээр үзэгчдэд бодит мэт мэдрэмжийг төрүүлнэ. 

Нийтэлсэн: Т.Урангуа

Чингис хааны музей виртуал өрөөтэй боллоо  
Үзсэн: 1349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй