Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн барилга угсралтын ажлын явцаас хүргэж байна.
Барилгын үндсэн хийц бүтээцийн ажлууд дуусах шатандаа оржээ. Дотор засал, гадна металл фасад, дотор өрлөгийн ажил хийгдэж байна.
Сургуулийн барилгыг 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр багтаан хэсэгчлэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Засгийн газрын 290 дүгээр тогтоолын хүрээнд 3.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсон.
Барилгын ажлын гүйцэтгэл дээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хяналт тавин ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн барилга угсралт үргэлжилж байна | ||
Үзсэн: 730 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.