“Монгол нутаг дахь буган чулуун хөшөө” нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийлээ.
"Соёлын бүтээлч сар"-ын энэ жилийн бэлгэдэл болсон Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалуудыг олон нийтэд таниулан түгээж буй энэхүү үзэсгэлэнд Монголын Үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Байгалийн түүхийн музей, Монголын Уран Зургийн Галерейн сан хөмрөгөөс дээжлэн нийт 100 гаруй биет үзмэрүүд дэлгэгдэж байна.
Түүнчлэн буган чулуун хөшөө тэдгээрт холбогдох гэрэл зургийн Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний ажилтан Ч.Баяндэлгэр, Ж.Баярсайхан (Ph.D), ШУТИС-ийн багш С.Бат-Эрдэнэ (Ph.D) нарын бүтээлээс дэлгэлээ.
Үзэсгэлэн 2023 оны арваннэгдүгээр сарын 15-наас 2023 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл Монголын Үндэсний музейд үргэлжилнэ.
Эх сурвалж: Соёл урлагийн газар
“Монгол нутаг дахь буган чулуун хөшөө” нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийв | ||
Үзсэн: 1108 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.