Шууд Chart

“Эгшиглэнт говь”, “Хүрэл тулга” яруу найргийн наадам болно

2023-11-17 13:26:31

 Говь нутгийн яруу найрагчдын чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх, авьяас чадварыг нээх зорилгоор  Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор “Эгшиглэнт говь”, “Хүрэл тулга” яруу найргийн наадам өнөөдөр 15 цагаас Хүүхдийн ордонд болох гэж байна.
Яруу найргийн наадмыг шүүх шүүгчийн бүрэлдэхүүн Засаг дарга Р.Сэддоржтой уулзаж утга зохиол, яруу найргийг дэмжин хүүхэд багачуудын оюуныг тэлэх, соён гэгээрүүлэх ажил зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ. 

Энэ жилийн наадмын шүүгчээр Соёлын гавьяат зүтгэлтэн Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн Ж.Баяржаргал, МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн, Түүхийн ухааны доктор Д.Болдхуяг, МЗЭ-ийн шагналт, “Алтан өд”-ийн эзэн, хүүхдийн зохиолч О.Сундуй, МЗЭ-ийн шагналт, МЗЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбарын тэргүүн Ц.Галбадрах ажиллана.

Нийтэлсэн: Т.Урангуа

“Эгшиглэнт говь”, “Хүрэл тулга” яруу найргийн наадам болно  
Үзсэн: 839 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй