Шууд Chart

Малыг дур мэдэн эмчлэх нь эрсдэл үүсгэж байна

2023-11-18 11:27:52

Малаа дур мэдэн эмчлэх нь эрсдэл үүсгэж байна. Сэтгүүлчдэд “Малын бичил биетийн тэсвэржилт”-ийн талаар мэдээлэл өгөхдөө энэ талаар онцоллоо.

“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн 7 хоног” энэ өдрүүдэд болж байна.

Мөн манай улсад мал эмнэлгийн байгууллагыг үүсгэн байгуулсны 100 жилийн ойг угтан Мал эмнэлгийн ерөнхий газраас “Малын бичил биетийн тэсвэржилт”-ийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Судалгаагаар нийт малчдын 85 хувь нь малдаа дур мэдэн эм өгдөг гэж гарчээ.

Мал эмнэлгийн ерөнхий газрын Малын эмнэлгийн газрын дарга н.Болдбаатар ингэж ярилаа.

Манай улсад зарим ченж махыг муутгахгүйн тулд хориотой эм тариагаар тарьдаг, мөн малынхаа тарга тэвээргийг алдуулахгүйн тулд тарих зэрэг тохиолдол гарч байжээ.

Тиймээс малчдыг малаа малын эмчид үзүүлж эмчийн зөвлөгөөний дагуу эмчилж байхыг зөвлөж байна.


Малыг дур мэдэн эмчлэх нь эрсдэл үүсгэж байна  
Үзсэн: 687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй