Шууд Chart

Төсөв тэлэх хэрээр мөнгөний хатуу бодлого үргэлжилнэ

2023-11-18 14:21:59

УИХ өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын 2024 төсөв, Нийгмийн даатгалын сангийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн хуулиудыг хуулийн хугацаанд нь багтаан баталсан.

2024 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 25.8 их наяд төгрөг, нийт зарлагын хэмжээ 27.3 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний хасах 2 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн алдагдалтай байхаар тооцжээ.

Ирэх оны төсвийн бодлогод нийцүүлэн 20 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хэд хэдэн тогтоол баталлаа.

Хууль тогтоогчид ирэх 7 хоногт төрөөс мөнгөний бодлогын 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлахаар төлөвлөж байна.

Төсөв мөнгөний бодлогын уялдааг хэр хангаж байгаа талаар төв банкны Ерөнхийлөгчөөс тодрууллаа.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн яриаг сонсгоё. 


Төсөв тэлэх хэрээр мөнгөний хатуу бодлого үргэлжилнэ  
Үзсэн: 878 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй