Шууд Chart

“Сүнс” модерн балет тоглогдлоо

2023-11-19 09:01:23

Соёлын бүтээлч сарын хүрээнд Мөнхөд үргэлжлэх хайр сэтгэл, түүний үнэ цэнийг үгээр бус хөгжим, бүжгийн төгс хослолоор илэрхийлэх сонгодог бүтээл “Сүнс” модерн балет тоглогдлоо.

Найруулагч Jerry Zucker-ийн "Ghost" киног сонгодог урлагаар тайзны бүтээл болгон үзэгчдэд хүргэх “Сүнс” модерн балетын хөгжмийн зохиолчоор Ц.Эрхэс ажилласан бол Э.Уянга, Б.Манахатан, Б.Мөнхнаран, Б.Марал, О.Олонбаяр нар найруулж, таван өөр өнгийг харууллаа. Харин балетын гол дүрийг УДБЭТ-ын гоцлол бүжигчин МУГЖ Б.Саруул, СТА Х.Галтулга, БНСУ-ын “Wise Ballet Company”-ийн гоцлооч А.Билгүүдэй нар амилууллаа гэж Соёл Урлагийн газраас мэдээллээ.


“Сүнс” модерн балет тоглогдлоо  
Үзсэн: 1282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй