Шууд Chart

ИНЕГ шинэ тендер зарлаж байна

2010-01-13 23:03:18

ТЕНДЕРИЙН УРИЛГА / 2010-01-13
Тендер шалгаруулалтын нэр: Агаарын хөлгийг мөстөлтөөс хамгаалах тоног төхөөрөмж нийлүүлэх ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ИНЕГ/ТББ/TT-25/09
Иргэний нисэхийн ерөнхий газар эрх бүхий тендерт оролцогчдоос Агаарын хөлөгийг мөстөлтөөс хамгаалах тоног төхөөрөмж–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50 000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт Санал болгож буй үнийн дүнгийнхээ 2 хувиар төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2010 оны 02 сарын 11-ны өдрийн 10:00 цаг–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2010 оны 02 сарын 11-ны өдрийн, 11:00 цаг -т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот. ХУД 10-р хороо . Буянт-Ухаа. Иргэний нисэхийн ерөнхий газар. 115 тоот өрөө .ТМБТ-ын мэргэжилтэн Б.Тэлмэн. Утас: 282110, Факс: 379683

Нийтэлсэн: Б.Багабанди

ИНЕГ шинэ тендер зарлаж байна  
Үзсэн: 1880 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй