2023 оны арваннэгдүгээр сарын 21-22-нд шилжих шөнө ажиглагдсан цаг агаарын аюултай үзэгдлийн тоймыг хүргэж байна.
Арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймгийн нутгийн өмнөд хэсгээр 5.0 мм, Дорноговь аймгийн нутгийн баруун хэсгээр 6.0 мм цас орж, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.
Арваннэгдүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн нутгийн өмнөд хэсгээр 5.0-6.0 мм нойтон цас орж, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.
Өмнөговь аймгийн нутгийн зүүн хэсгээр 0.4-2.0 мм цас орж, салхины хурд секундэд 10-14 метр, цасан шуурга 01:23-02:58 минут үргэлжлэн шуурсан байна.
Арваннэгдүгээр сарын 21-22-нд шилжих шөнө ажиглагдсан цаг агаарын аюултай үзэгдлийн тойм | ||
Үзсэн: 10549 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.