Шууд Chart

Нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын "Сэрсэн тал" 39 жилийн хүндэтгэлийн тоглолт болно

2023-11-22 12:56:18

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаант одонт,Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн нэрт зохиолч Бямбасүрэнгийн Шаравын “Сэрсэн тал”-39 жилийн  хүндэтгэлийн  ойн тоглолт 11 сарын 27-нд Соёлын төв өргөөнд болох гэж байна. Тоглолтод Үндэсний хөгжмийн их найрал, Ч.Мөнх эрдэнэ УГЖ, ятгач, Б.Чинбат /УГЗ, төгөлдөр хуурч/ Ч.Дэлгэрцэцэг /УГЖ, хийлч/ Ө.Уянга /УГЖ, дуучин/ Ш.Наранчимэг /УГЖ, дуучин/ Б.Гомбо-Очир /УГЖ, дуучин /О.Хүрэлбаатар /СТА, дуучин/ Б.Энхнаран /СТА, дуучин/ Э.Отгонбат /СТА, "Мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын III уралдаан"-ы "Гран При" шагналт дуучин  С.Бат-Эрдэнэ /СТА, "Сэрсэн тал" дуу, хөгжмийн наадмын 2019 оны "Гран При" шагналт дуучин/ Н.Нямсүрэн /СТА, дуучин/Э.Цэндсүрэн /СТА, "Мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын III уралдаан"-ы "Тэргүүн байр"-ын шагналт хуучирч Т.Өлзийжаргал /СТА, "Мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын II уралдаан"-ы хоёрдугаар байрын шагналт ёочинч/ нар агуу хөгжмийн зохиолчийн дуу, хөгжмийн шилдэг бүтээлүүдээр ая эгшгээ өргөх болно.

Нийтэлсэн: Т.Урангуа

Нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын "Сэрсэн тал" 39 жилийн хүндэтгэлийн тоглолт болно   
Үзсэн: 990 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй