Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт, соёлын салбарын зорилго зорилтыг хэрэгжүүлэхэд салбарын дундын уялдааг хангах,соёлын засаглалыг бэхжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд мэргэжлийн холбоо иргэний нийгмийн байгуулагуудын бүтээлч оролцоог нэгтгэх зорилгоор зохион байгуулагдана.
Улсын Их хурал, Засгийн газрын гишүүд, олон улсын байгууллагуудын төлөөлөл аймаг, нийслэлийн Соёл урлагийн байггууллагуудын дарга соёлын үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээд, иргэний ниймийн байгууллага мэргэжлийн холбоод эрдэм шинжилгээ судалгаа сургалтын байгууллагын төлөөлөл 320 хүн оролцоно.Соёлын яамнаас “Алсын хараа-2050” Монгол улсын хөгжлийн бодлого Шинэ сэргэлтийн бодлого дунд хугацааны зорилтот хөтөлбөртэй ниицүүлэн 2022-2027онд “Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл”, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг 2022-2030 он дэмжих арга хэмжээг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 314 дүгээр тогтоолоор батлуулан хэрэгжүүлж байна.
Цахим хөгжил харилцааны яам, Гадаад харилцааны яам олон улсын байгууллагын төлөөлөл, соёлын дижитал контент үйлдвэрлэгчид мэдээлэл технологийн компани технологийн компани технолгийн сужргуулиудын төлөөлөл,салбарын судлаачид эрдэмтэд оролцоно.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум болно | ||
Үзсэн: 591 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.