Шууд Chart

“УБТЗ” ХНН: Энэ онд Замын-Үүдийн боомтоор 15 сая тонн ачаа тээвэрлэлээ

2023-11-22 14:32:20

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ачаа тээврийн хэмжээ 2023 онд тасралтгүй өсөн нэмэгдсэн дүнтэй байна.

2023 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН 28.2 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь хамгийн их ачаа тээж түүхэн амжилт тогтоосон 2021 оны мөн үетэй харьцуулахад 1.8 сая тонноор илүү байна.

Энэ нь УБТЗ-ын зүгээс Замын-Үүд-Эрээн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлж, экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүн гэв. 

Түүнчлэн Замын-Үүд боомтын төмөр замаар энэ онд 15 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх зорилт болох боомтын сэргэлтийг бодит ажил хэрэг болгоход анхааран ажиллаж байгааг харуулж байна гэж "УБТЗ" ХНН-ээс мэдээллээ. 


“УБТЗ” ХНН: Энэ онд Замын-Үүдийн боомтоор 15 сая тонн ачаа тээвэрлэлээ  
Үзсэн: 838 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй