Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын санаачилгаар 2022 оноос улсын чанартай балетын тэмцээнээ амжилттай зохион байгуулж байна. Өмнөх жил 4 насны ангилалд хоёр төрлөөр нийт 250 орчим хүүхэд оролцсон. Энэ жил дөрвөн насны ангилалд 6-19 насны ганцаарчилсан болон багийн төрлөөр балетийн тэмцээнээ зохион байгуулж байна.
Дөрвөн зуу орчим хүүхэд давхардсан тоогоор оролцож, авъяас чадвараа сорино. 2024 оноос Улсын хэмжээний балетыг олон улсын чанартай уралдаан болгох зорилттой ажиллаж байна. "Mongolian Grand Prix" балетын тэмцээн энэ сарын 25-ыг хүртэл Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тус тэмцээн шилдэгүүдээ тодруулна.
"Mongolian Grand Prix" балетын хоёрдугаар уралдааны шилдэгүүд тодорно | ||
Үзсэн: 1334 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.