Энэ сарын 26-нд БНХАУ-ын Шанхай хотын Ягуар симфони оркестрын их танхимд Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо тоглох гэж байна.
Тус чуулгын тоглолт ардын болон сонгодог 13 бүтээлээс бүрдэнэ. Шанхай хотын Ягуар симфони оркестр нь 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж акустик, өвөрмөц, барилга байгууламжаараа БНХАУ-д төдийгүй Ази тивд шилдэгт тооцогддог. Эдүгээ дэлхийн 100 гаруй улс орны шилдэг тоглолтыг тасралтгүй хүлээн авдаг.
Морин хуурын чуулга нь АНУ Нью-Йоркийн “Карнеги Холл” НҮБ-ын танхим, Францын ЮНЕСКО-ийн танхим, Австрийн Вена хотын Филармони, Австралийн Сидней хотын дуурийн театр, Франц улсын Версалийн хааны ордон зэрэг дэлхийн хамгийн нэр хүндтэй тайзнаа Монголын үндэсний бахархал, соёл урлагийг түгээн дэлгэрүүлж, сурталчилж ирсэн юм.
Морин хуурын чуулгыг 2022 онд Монгол улсын Гадаад харилцаа, соёлын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж Гадаад Харилцааны яамнаас “Монгол Улсын Соёлын Элчээр өргөмжилсөн юм.
“Чингис Хаан” одонт Морин хуурын чуулга нь Монгол өв соёл, язгуур урлаг, үндэсний бахархлаа түгээн дэлгэрүүлсээр байна.
Монгол Улсын Соёлын элч, Чингис хаант одонт Морин хуурын чуулга Шанхай хотод тоглоно | ||
Үзсэн: 692 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.