“Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв 2” эмнэлэгт өчигдөр орой 2 хүртэлх насны 17 хүүхдэд оройны цагийн тариаг андуурч хийсэн байж болзошгүй хэрэг гарсан. Үүнээс шалтгаалж хүүхдэд унаж, татах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрч, зарим нярай сэхээний тасаг руу шилжжээ. Эцэг эхчүүдийн яриаг эхлээд сонсъё.
Эцэг, эхчүүд хугацаа дуусах дөхсөн, эсвэл буруу тариа хийсэн байш болзошгүйг хэлж байна.
Харин тус эмнэлгийн зүгээс тариа хийх явцад стандарт хангаагүйгээс энэ хэрэг гарсан байж болзошгүй гэж мэдээллээ.
“Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв 2” эмнэлгийн сувилахуйн албаны дарга н.Цэгмидийн яриаг сонсгоё.
Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тариа хийх стандарт зөрчигдсөнөөс хүүхдэд хариу урвал өгсөн байж болзошгүй гэлээ | ||
Үзсэн: 1993 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.