Шууд Chart

Хаан найрал чуулгын нээлт болно

2023-11-24 16:25:36

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ойн өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 26-ны 11:40 цагт Чингис хаан Үндэсний музейн дэргэдэх “Хаан найрал” чуулга нээлт хийх гэж байна.

Тус чуулгын “Язгууртан өв” тоглолтоор Хүннүгийн ясан хэл хуураас эхлээд өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт төрт улсаа төвхнүүлж асан үе үеийн нүүдэлчдийн 21 төрлийн 38 хөгжмийн зэмсэг ая эгшгээрээ найрсан зохирч, Монгол хаадын ордны тансаг агаад сүр хүчит байдлын илэрхийлэл болон Чингис хаан Үндэсний музейн Их танхимын тайзнаа тоглогдоно.   

Нийтэлсэн: Т.Урангуа

Хаан найрал чуулгын нээлт болно   
Үзсэн: 992 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй