Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Хонконгд суугаа Ерөнхий консулын газрын нэгэн ажилтан өнгөрсөн долоо хоногт учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарчээ.
Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Ш.Сүхбаатараас тодруулахад “Хонгконгд Ерөнхий консулын газар гэж бий. Тэнд ажилладаг нэгэн ажилтан өнгөрсөн долоо хоногт нас барсан нь үнэн. Гадны нөлөөтэй юу, золгүй байдлаар нас барсан уу гэдгийг одоо холбогдох байгууллагууд нь шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Талийгаачийн хувьд ажлаа аваад удаагүй байсан” гэлээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар талийгаач 42 давхраас унаж амиа алдсан байна.
Хонгконг дахь консулын газрын ажилтан амиа алдлаа | ||
Үзсэн: 1351 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.