Шууд Chart

Байгаль хамгаалагчдын II чуулган Төрийн ордонд болж байна

2023-11-25 12:26:58

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн санаачилгаар 2022 оны гуравдугаар сарын 3-ны өдөр зохион байгуулсан “Бид байгаль хамгаалагчид” үндэсний анхдугаар чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэх, цаашдын хөгжлийн зорилтыг тодорхойлохоор Монгол Улсын өргөн уудам нутагт үүрэг гүйцэтгэж буй 1000 орчим байгаль хамгаалагчийн төлөөлөл Төрийн ордонд хоёр дахь удаагаа чуулж байна.

Энэ удаагийн чуулган “Бид эх дэлхийн байгаль хамгаалагч” уриатай 21 аймаг, нийслэлийн 500 орчим байгаль хамгаалагчдыг нэгтгэн ололт амжилтаа хэлэлцэн, салбарын бодлого, хөгжлийг тодорхойлж байгаагаараа онцлогтой.

2022-2023 онд Байгаль орчин, аялал жуулчлалын салбар тэр дундаа байгаль хамгаалагчдын нийгмийн байдал, техник хэрэглэл, хангамж сайжирч олон нийт байгаль олон нийтэд тэдний ажлын онцлогийг илүү таниулсан давуу талтай.

Байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг баталж, цалин, урамшуулалд онцгойлон анхаарч. Төрийн захиргааны ангилал, зэрэглэлийг 15 байсныг 10 болгож өөрчилснөөр байгаль хамгаалагч “Туслах түшмэл”-ийн ангиллаас “Дэс түшмэл” ангилалд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор үндсэн цалингийн хэмжээ 250 орчим мянган төгрөгөөр нэмэгдэж 791.532 төгрөгийн үндсэн цалинтай болов.

Улсын хэмжээнд ажиллаж байгаа 1048 байгаль хамгаалагчдыг гэнэтийн ослын даатгалд хамруулсан зэрэг бодит ажлыг дурдаж болно. Улсын хэмжээнд тусгай хамгаалалттай газрын 34 хамгаалалтын захиргаадад 826 албан хаагч ажиллаж байна.

Эх орныхоо онгон дагшин байгалийг хамгаалан үр хойчдоо өвлүүлэн үлдээх хүрээнд хамгаалалтад авах газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийг сайжруулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, зарим бүс нутгийг аялал жуулчлалын чиглэлээр бүсчлэн хөгжүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөсөн юм гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 


Байгаль хамгаалагчдын II чуулган Төрийн ордонд болж байна  
Үзсэн: 948 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй