Шууд Chart

МҮОНР-гийн 80 жилийн ойд /Шүлэг/

2014-08-14 14:37:44

Алтай таван Богдоос, аялж ирсэн дуу

Алтан ургийн дээдсээс, өвөлж ирсэн суу

Айлын гэрийн хойморт, өдөржин хангинасан дуу

Ажнай сайн хүлгийн, эмээл дээр эгшиглэн суу
                  
                Мөнхийн үнэний дууч-Монголын үндэсний радио
 
Монгол Шарын даваанаас, мөнхөд дуурсах дуу
 
Мохошгүй зоригт түмний, тэмцэж ирсэн суу
 
Мандал буурлын хорвоод, магад дуулах дуу
 
Монгол хэмээх ардын, сүлд их суу
               
                Мөнхийн үнэний дууч-Монголын үндэсний радио
 
Буйрын торгон мандлаас, дээш дэгдсэн дуу
 
Буян заяа төгс, буурал дээдсийн суу
 
Бодол уужим ардын, сэтгэл итгэлийн дуу
 
Босоо хийморьтой түмний, билиг ухааны суу
               
                 Мөнхийн үнэний дууч-Монголын үндэсний радио
 
Орвог гашууны овооноос, хилээ манасан дуу
 
Оршин байхын үнэнийг, орчлонд зарласан суу
 
Оосор бүчгүй ертөнцийн, жамыг дуулсан дуу
 
Одоо ирээдүйн хязгаарт, орчиж зорчсон су
               
                 Мөнхийн үнэний дууч-Монголын үндэсний радио
                                                                                                                                                                                                                                                                                                                Редактор, Сэтгүүлч  Рэгзэнгийн Чулуунцэцэг
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

МҮОНР-гийн 80 жилийн ойд /Шүлэг/  
Үзсэн: 1715 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй