Байгалийн үзэмж төгс бүрдсэн Дарьганга нутагт "Ганга нуурын чуулган" аялал жуулчлалын өдрүүд ирэх сарын 22-23-нд болох гэнэ.
Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлалын газар, “Нью жуулчин” компани болон тус аймгийн урд талын зургаан сум хамтран зохион байгуулах юм.
Аялал жуулчлалын өдрөөр наран тахилга, өдөр шөнө тэнцэх өглөөний наранд 33 морин хуурчдын дуу хуурын өргөл барих, Ганга нуурыг аргадах ая эгшгийн ёслол, Дарьгангын өв соёл, мөнгөн урлалын үзэсгэлэн, Дарьганга адууны соёл, хурдан удмын адууны дуудлага худалдаа, Ганга нуурыг хамгаалах ойн зурвас байгуулах зэрэг олон арга хэмжээг явуулахаар төлөвлөжээ.
"Ганга нуурын чуулган" аялал жуулчлалын өдрүүдийг зохион байгуулна | ||
Үзсэн: 1588 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.