Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа авдаг болсон билээ. Энэ оны хоёр дахь элсэлтийн ерөнхий шалтгалт арванхоёрдугаар сарын 7-ноос эхлэхээр болсон байна.
Шалгалтанд ирэхдээ бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
- Суудлын хуваарь / www.eec.mnцахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвл эж авна/
- Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.
Шалгуулагчид та бүхэн шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүй тул цагаа зөв тооцоолж ирэх шаардлагатай.
2023 оны хоёр дахь ЭЕШ Арванхоёрдугаар сарын сарын 7-нд эхэлнэ | ||
Үзсэн: 875 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.