Шууд Chart

Гадны жуулчдад зөвлөгөө, мэдээлэл өгч эхэллээ

2014-08-14 16:59:07

 

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан хаагчид нийслэлийн нутаг дэвсгэрт гадаадын иргэн, жуулчид ихээр төвлөрдөг олон нийтийн газруудаар явж эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

 

Эргүүлүүд гадаадын иргэдийн бичиг баримтыг шалгаж, хуулийн хэрэгжилтийг хангуулж, зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна өөрийн орны иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын сонирхсон асуултад хариулт өгч, санал хүсэлт, гомдол хүлээн авах юм. 
 
Тус байгууллагын албан хаагчид манай улсыг зорих жуулчид, ажилллах хүч, мэргэжилтэн, суралцагчдын тоо  нэмэгддэг энэ үед дэлхийн  жишигт нийцсэн эргүүлийн үйлчилгээг үзүүлж байгаа нь жуулчдын аюулгүй байдлыг хангах томоохон алхам болж буйг ИХШХЕГ-аас онцоллоо.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Гадны жуулчдад зөвлөгөө, мэдээлэл өгч эхэллээ  
Үзсэн: 1319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй