Импортын бараанд босго тогтоож өгмөөр байна. Ингэхгүй бол дөнгөж өндийсөн үндэсний үйлдвэрлэл буцаад унана. Болж бүтэхгүй хуулиуд байна. Жишээ нь, Тендерийн хууль. Дотоодод хийдэг бараа, бүтээгдэхүүнээ яагаад гаднаас авах ёстой юм бэ гэсэн байр суурийг Сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар илэрхийллээ.
Манай улсын сав, баглаа боодлын зах зээлд жилд ойролцоогоор 500 гаруй тэрбум төгрөг эргэлддэг.
Үүний 35-40 хувийг Сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоонд багтдаг үйлдвэрүүд дангаараа хийдэг.
Тухайлбал, зэсийн баяжмалын даацын шуудайг бүрэн хангах хүчин чадалтай найман компани байдаг гээд бидэнд давуу тал олон гэж Сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар хэлсэн юм.
Манай улсын сав, баглаа боодлын зах зээлд жилд ойролцоогоор 500 гаруй тэрбум төгрөг эргэлддэг | ||
Үзсэн: 1236 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.