П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэгт энэ сарын 10-14-ний өдрүүдэд Монгол, Японы эмч нар хамтран зүрхний төрөлхийн гажигтай гурван сартайгаас 25 хүртэлх насны нийт 29 хүнд үнэ төлбөргүй мэс засал хийсэн байна.
Япон улсын “Зүрхээ хамгаалъя” сангийнхан манай улсад 11 дэх жилдээ III эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтарч зүрхний төрөлхийн гажиг эмгэгтэй 300 орчим хүнд үнэ төлбөргүй тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж. Тус мэс засал нь 5000- 6000 ам доллларын өртөгтэй байдаг.
Түүчлэн манай улсад анх удаа артерийн 3.4 харьцах 3.6 см хэмжээтэй битүүрээгүй цоргын гажгийг шүхрээр хаах хагалгааг хийсэн байна.
Мөн Зүрх судлалын тасгийн эрхлэгч Х.Мөнгөн-Өлзий, эмч Ц.Саруул нараар ахлуулсан зүрхний эмч нар Солонгос улсын Когеа University эмнэлгийн профессор Ким ахлагчтай хамт олонтой хамтран зүрхний хэмийг удирдах (пейсмекер) нэртэй төхөөрөмжийг гурван өвчтөнд үнэ төлбөргүй тавьж өгчээ.
Тус төхөөрөмжийн нэг бүрийн үнэ 15 сая төгрөг бөгөөд Өмнөд Солонгос улсын Когеа University эмнэлгийн хамт олон хандивлажээ.
Зүрхний өвчтэй 300 иргэнд тусламж үзүүллээ | ||
Үзсэн: 1012 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.