Шууд Chart

“ХААН банк” ХК-ийн "Ногоон бонд"-ын анхдагч зах зээлийн арилжаа хаагдлаа

2023-12-11 16:28:47

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/99 тоот тушаалаар бүртгэгдсэн "ХААН банк" ХК-ийн Ногоон бондын хөтөлбөрийн хүрээнд нийтэд санал болгон гаргасан 3 жилийн хугацаатай, жилийн 16 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 170,000 ширхэг "Ногоон бонд"-ыг Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 206 тоот тогтоолоор бүртгэж, нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн. 

"Ногоон бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

Тус бондыг олон нийтэд санал болгох үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “Бидисек ҮЦК” ХК ажилласан бөгөөд арилжааны системд 17,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 170,000 ширхэг бондыг худалдан авахаар нийт 40 хөрөнгө оруулагчийн 41 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдлаа.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


“ХААН банк” ХК-ийн "Ногоон бонд"-ын анхдагч зах зээлийн арилжаа хаагдлаа  
Үзсэн: 847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй