![](/uploads/202312/news/thumb/bb6e6bfc02a0e33537bce1499c4241d0_x3.jpg)
-Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр нийслэлд сүүлийн гурван хоног шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор мэдээлэл өглөө.
Тэрбээр:
- 2022 оны 01 сарын 01-ээс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл манай дизель түлшний нийт импорт 987 мянга 875 тонн дизель түлш импортолсон байна. Экспорт өндөр байна. Эдийн засаг тогтворжиж, БНХАУ хилээ нээсэн. Өнөөдрийн байдлаар манай дизель түлшний импорт ОХУ-аас сая хоёр зуун гучин зургаан тонн импортолсон байна. Яагаад нийлүүлэлт хэвийн байна бензин тасраад байна вэ? гэвэл АИ-92 н хувьд 2022 оны 01 сарын нэгнээс 2022 оны 12 сарын 31 хүртэл 626 мянга 395 тонн импорлож байсан. Эхний 11 сарын байдлаар 636 сая 719 тонн импортолсон байна. Нийлүүлэлт бол явж байна манай улс дотооддоо хэрэглээ өндөр болсон. Бид өмнө нь 8, 9 сард бэлдсэн. Нийлүүлэлт тоон мэдээлэлийг харах хэрэгтэй.
Бид бүхэн найм болон есдүгээр сард хангалттай нөөцөлж 140-150 тонныг нөөцөлсөн. Есдүгээр сарын хорин нэгэнд гарсан хоригийн улмаас манайд 21 хоногт огт шатахуун орж ирээгүй энэ нөөц бүрэн барагдаж дууссан. Энэ асуудлаас бид бүрэн гарч чадахгүй байна. Дизель түлшин дээр хэд хэдэн зүйл хэлье. ОХУ-ын нийлүүлэлт шатахууныг өгдөгөөрөө өгнө. Илүү бол өгөх боломжгүй байна. Манай улсад нэмэгдсэн 30 хувийн хэрэглээг давж өгч чадахгүй байна. БНХАУ-аас 31 мянга 500 тонн дизель түлш захиалсан.Энэ түлшний эхний 5000 тонн өнөөдөр урд хөршөөс орж ирж байна. Дизель түлшний хувьд нөөцлөлт их байна.Колонкуудаас их хэмжээгээр нь авч, цаашаа дамлаж зарах процесс байна. Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотоос ямар нэгэн захиалга, бичиггүйгээр дизель түлш гаргахыг хориглоно.
Улаанбаатар хотод гүнийн гааль бүгд хийгдэж байна. Хөдөө орон нутгаас дизель түлшийг худалдах зорилготойгоор гаргахыг хориглож байна. Бид бүхэн нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ. Зохицуулалтаар тусгай зөвшөөрөл өгч, шаардлагуудыг хангасан тохиолдолд тусгай зөвшөөрөлөөр явдаг зохицуулалттай салбар юм. Төр зохицуулалтаа хийхээр харьцангуй тогтворжино гэж бид бүхэн бодож байна. Бусад улсууд энд үүсэж байгаа асуудлыг хамтаараа даван туулж байна. ОХУ-ын энэ хориг бол ганцхан Монголд тавьсан хориг биш. Дэлхийн үнийн өсөлт бусад улс оронд мөн адилхан байна. Дэлхий нийтэд дизель түлш болон шатахууны үнэ маш ихээр унаж байна. Арваннэгдүгээр сард ОХУ нийлүүлж байсан шатахууны үнэ тонн нь 930 доллар байсан. 12 сард 855 доллараар манай улс авч байна. БНХАУ-аас 1080 доллараар авч байна. АИ-92 н хувьд сүүлийн гурван хоног иргэдийн оочир дараалалтай хүндрэл үүссэн. Бид бүхэн яаж шийдвэрлэх вэ гэхлээр ОХУ-аас өнөөдрийн байдлаар Ангаский үйлдвэрээс АИ-92 голцуу нийлүүлдэг.
Ангаский үйлдвэрээс өгч байгаа нь их хурдтай орж ирдэг. 18000 тонн АИ-92 яг одоо замдаа гарчихсан ирж байна. Зарим нь ОХУ-ын нутаг дэвсгэрт байна. Мөн Гаалийн Ерөнхий газраас өмнөх өдрүүдийн хилээр орж ирсэн мэдээлэлүүдийг авч болно. Цаашдаа бол АИ-92 дээр үнэ өсөхгүй, тийм зүйл бол байхгүй. Үнэ нь харин бууж байна. Та бүхэн дэлхийн зах зээлийн үнийг харж байгаа. Израль , Палестин зэрэг улсын зөрчилдөөний үед бараг зуун доллар хүрсэн. Өнөөдөр далан доллароор доошоо унасан байна. ОХУ-аас нийлүүлж байгаа шатахууны үнэ мөн бууж байна. АИ-92 бол 705 доллараар, бид энэ гэрээг байгуулж чадсан. Ард иргэд маань оочир дараалал үүсгэхгүй байхыг хүсье гэлээ.
Ж. Ганбаатар: АИ-92 түлш 18000 тонн ирж байгаа... | ||
Үзсэн: 1225 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.