Шууд Chart

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдсэн улсын бага хурлын аравдугаар чуулганд цагдаагийн байгууллагаас оролцож байна

2023-12-12 12:55:14

Америкийн Нэгдсэн Улсын Жоржиа мужийн Атланта хотод “Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагаас конвенцид нэгдсэн улсын бага хурлын аравдугаар чуулган” энэ оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа юм.

Энэхүү чуулганд Монгол Улсыг төлөөлөн Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа нарын 9 алба хаагч, ажилтан оролцож байна.

Дээрх хурал нь хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн хэмжээнд авлигын эсрэг бодлого хэрэгжүүлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд хамтран ажилладаг билээ. Энэ удаагийн уулзалтад 190 орны зочид, төлөөлөгчид оролцож, “Мэдээлэгчийг хамгаалах тухай асуудал”-ыг онцлон хэлэлцэж байна.


Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдсэн улсын бага хурлын аравдугаар чуулганд цагдаагийн байгууллагаас оролцож байна  
Үзсэн: 627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй