Шууд Chart

Японы Ерөнхий сайдын ээж Монголд ирнэ

2014-08-15 12:12:46

“Японы улс төрийн ертөнцийн загалмайлсан эх” хочит Абэ Кэйко буюу одоогийн Ерөнхий сайд Абэ Шинзогийн ээж энэ сарын 18-наас Монголд айлчлах гэж байна.

Одоо 86 настай түүнийг Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийн асуудлаар ахиц гарахгүй байгаа тул хүүдээ туслахаар  Монголд ирж байна гэж Японы зарим хэвлэлд бичсэн байна.

Учир нь хулгайлагдсан иргэдийг хариуцсан Хойд Солонгосын сайд дарга нар удахгүй Монголд ирэх гэж байгаа аж.

Харин зарим хэвлэлд Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар айлчилна гэсэн байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайдын гэрт зочлон, зоог барьж байсан удаатай. Тэр үед Абэ Кэйкотой танилцан, Монголд урьсан байх магадлалтай гэнэ.
 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Японы Ерөнхий сайдын ээж Монголд ирнэ   
Үзсэн: 1885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-08-15 16:04
сайхан л мэдээ байна, хэний ч эх ялгаа юу байхав?, насны нь буян үлдэх болтугай

Бидэнтэй нэгдээрэй