Шууд Chart

Sweetymotion хамтлаг “Шинэ жилийн дуугаа” шинэчлэн дуулжээ

2023-12-15 10:58:44

Sweetymotion хамтлаг, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Чинбаттай хамтарсан “Шинэ жилийн дуу”-ныхаа шинэчилсэн хувилбарыг клипний хамт олны хүртээл болгосон байна.   

Сүүлийн таван жилийн хугацаанд  тайзнаа гараагүй байсан тус хамтлаг “Mongolia Entertainment”-ийн бүжигчидтэй хамт шинэхэн клипэндээ тоглож, фэнүүддээ гэнэтийн бэлэг барьсан байна.  Шинэ клипийг нь үзсэн үзэгчид “Хүүхэд насны дурсамжаараа аялаад маш сайхан байна”  дараагийн шинэ уран бүтээлийг нь тэсэн ядан хүлээж буйгаа уламжлаад авсан байна.

“Шинэ жилийн дуу”-ны үгийг Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар бичиж, хөгжмийн зохиолч Б.Чинбат аяыг нь зохиосон юм. Энэхүү бүтээлийг 2001 онд анх удаа олны хүртээл болгож байсан юм.  Хорин хоёр жилийн дараа дахин шинэчилэн найруулан гаргасан байна.

 

Нийтэлсэн: Т.Урангуа

Sweetymotion хамтлаг “Шинэ жилийн дуугаа” шинэчлэн дуулжээ   
Үзсэн: 1408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй