Дуучин Рэппер Thunder шинээр эхлүүлж буй бизнесийнхээ талаар "Монгол Ньюс” Монголд эвентийн нэгдсэн платформыг нэвтрүүлж, хөгжүүлэх зорилгоор "Event X" компанийг үүсгэн байгуулж, өнөөдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байгаагаа мэдээллээ.
"Би Монгол Улсын Их Сургуулийг программ хангамж мэргэжлээр төгссөн.
Үндсэн мэргэжил программист боловч сургуулиа төгссөнөөс хойш уран бүтээл дээрээ түлхүү ажиллаж ирсэн. Уран бүтээлийнхээ талаар бодсон ажлуудаа хийсэн гэж бодоод давхар Event X буюу арга хэмжээ, үйл ажиллагааны нэгдсэн санг нэвтрүүлэхийг зорьж байна.
Манай багийнхан энэхүү захиалгын нэгдсэн санг үүсгэн байгуулж, өнөөдрөөс EventX.mn сайтыг албан ёсоор ашиглалтад орууллаа.
Хэрэглэгчид энэхүү сайтаас бүх төрлийн эвентийн мэдээллийг авах боломжтой. Өөрөөр хэлбэл өнөөдөр ямар үйл ажиллагаа, арга хэмжээнүүд Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа талаарх бүх мэдээллийг шууд
нэг сайтаас авах боломжтой болж байгаа юм. Улмаар хэрэглэгчид сайтаас бүртгүүлж, тасалбараа авч давхар өөрсдөө тухайн талбарт эвент үүсгэх бололцоотой хэмээн танилцуулаа.
Дуучин Thunder өөрийн EventX.mn сайтыг нэвтрүүллээ | ||
Үзсэн: 2935 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.