Шинэ жилийн баяр хаяанд ирсэн энэ үед “ГОВЬ ХХК” компани төрөх эмнэлгүүдээр зочлон хорвоод мэндлээд удаагүй найман зуун нярай хүүхдүүдэд зориулан анхны бэлгийг нь барьсан үйл явдал боллоо. “ГОВЬ ХХК” жил бүрийн арванхоёрдугаар сард шинэ жилийн баярыг угтаж “Хамгийн дулаан бэлэг” ажлын хүрээнд нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаануудыг хийхийг зорьсоор ирсэн билээ. Тус компани энэ жил “Өргөө амаржих” болон “ЭХЭМҮТ-ийн” төрөх тасгийн нийт найман зуун нярайд зориулан ноолууран бүтээгдэхүүнээр бэлэг барьсан юм. Өвлийн улиралд шинээр төрсөн хүүхдүүд даарах эрсдэл өндөр, дулаанаа алдахаас сэргийлж хөл гараас нь сайн дулаалж байх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөдөг юм. Түүнчлэн дулаан байхыг эрт үеэс л зөвлөж уламжилсаар ирсэн. Нярайг дулаан байлгаснаар хоолны шингэц сайжирч, гэдэс хийгээр дүүрэх гэх мэт зовууриас урьдчилан сэргийлэх боломжтойг “Өргөө амаржих” газрын Төрөх,төрсний дараах тасгийн арга зүйч, эх баригч Д.Баярмаа тодотгож байсан юм.
Өвлийн хүйтэнд шинээр амаржсан эхчүүд эмнэлгээс гарахад бяцхан үрсээ дулаан байлгах нь нэн тэргүүний асуудал юм.
"Говь ХХК " шинэ төрсөн нярай хүүхдүүдэд ноолууран бэлэг барилаа | ||
Үзсэн: 1841 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.