Хүүхдийн хүмүүжил, багшийн заах арга, шинэлэг сонирхолтой орчин хэрхэн тухайн хүн болоод нийгэмд нөлөөлж болохыг уг номноос уншигдана. Японы боловсролын системд жинтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг уг ном нь одоо хүртэл Японы бага, дунд ангид заавал унших номонд тооцогддог байна. Японд есөн сая хувь борлуулагдан бэст сэллер болсоны зэрэгцээ дэлхийн 36 улсад албан ёсны эрхтэйгээр орчуулагддаг өндөр зэрэглэлийн ном юм. Японы нийгмийн зүтгэлтэн, нэрт жүжигчин, телевизийн хөтлөгч Күроянаги Тэцүкогийн хүүхэд ахуй цагийн “Цонхны дэргэдээс салдаггүй бяцхан охин Тото” дурсамж ном нь хамгийн их хэвлэгдсэн намтар ном болсныг Гиннесийн дээд амжилтын номын цахим хуудсанд мэдээлсэн байна.
Энэ оны есдүгээр сарын эцсийн байдлаар дэлхий даяар нийт 25.1 сая гаруй хувь хэвлэгдсэн хорь гаруй гаруй хэлээр орчуулагдсан.
Хамгийн их борлуулалттай уг ном нь 1981 онд хэвлэгдэж, энэ оны аравдугаар сард гаргасан борлуулалт нь хэдийнээ хагас саяын босгыг давжээ. Дэлхийн II дайны үеийн Тэцүкогийн сургуулийн амьдралыг өгүүлэх уг номоос сэдэвлэсэн хүүхэлдэйн кино 12 дугаар сарын 8-наас Япон даяар кинотеатруудын дэлгэцнээ гарч эхэлсэн байна.
Куроянаги Тэцүко мөн “Тэцүко но Хея” /Тэцүкогийн өрөө/ телевизийн шоу хамгийн олон дугаартай телевизийн ярилцлагын шоуны Гиннесийн дээд амжилтыг эзэмшдэг юм байна.
“Бяцхан охин Тото” ном Гиннесийн амжилтын эзэн боллоо | ||
Үзсэн: 1034 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.