Шууд Chart

Moon dance хамтлаг Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

2023-12-19 14:50:56

Хонг-Конгод Латин формейшн бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр болж өнгөрлөө. Монгол улсыг төлөөлөлж "Moon Dance" болон "Star formation" хамтлагууд оролцож байгаа билээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр жил дараалан медаль авсан багийн спортын мастер болсон бүжигчид юм.

Тэгвэл 20:00 цагаас Финалын шат эхлэж 2 баг маань оролцоод Moon dance 3-р байр, Star formation 5-р байр тус тус эзэллээ.

 Монгол улсын гавьяат дасгалжуулагч О.Саранхүүгийн санаачилсан үзүүлбэр болох "CHESS: It's a game of minds - The next move" үзүүлбэрийг хагас финалын шатанд бүжиглэсэн байна.

Өмнөх жил Moon dance хамтлаг дэлхийн аваргаас 2-р байр эзлэж мөнгөн медаль авчирч байсан бол энэ удаад тэд медалийн өнгөө өөрчлөхөөр зорьсон билээ.

Нэг жилийн дотор арван зургаан хүн нэг хүн шиг жигдэрч, цоо шинэ бүтээл гарна гэдэг амаргүй даваа юм.

Нийтэлсэн: Т.Урангуа

Moon dance хамтлаг Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ   
Үзсэн: 3614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй