"Монос хүнс" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 30 тоот тогтоолоор 2022 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 2.4 /татвар хасаагүй дүн/ төгрөг тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэж байсан. Тогтоолд заасан ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шилжүүлээд байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэл буюу 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон тогтоосон.
“Монос хүнс” ХК-ийн хувьцаа эзэмшигч та бүхэн өөрийн данс байрладаг үнэт цаасны компанидаа хандан ногдол ашгаа авна уу.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.