Шууд Chart

АШУҮИС-ийн гурван сургалтын хөтөлбөр дэлхийд хүлээн зөвшөөрөгджээ

2023-12-20 10:10:11

АШУҮИС-ийн төгсөлтийн өмнөх сургалтын гурван хөтөлбөр дэлхийн боловсролын стандартыг хангаж, олон улсын магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ хүлээн авсан байна.

Энэ сарын 15-ны өдрийн ASIIN (Accreditation Agency for Study Programs in Engineering, Informatics, Natural Sciences and Mathematics) байгууллагын хурлаар “Хүний их эмч”, “Сувилагч”, “Нийгмийн эрүүл мэнд судлаач” бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх шийдвэр гаргасан байна.

Цаашид “Шүдний их эмч”, “Эм зүйч” бэлтгэх бакалаврын сургалтын хөтөлбөр, “Анагаах ухаан” магистрын цахим хөтөлбөрүүдийг ACQUIN (Accreditation, Certification and Quality Assurance Institute) байгууллагаар магадлан итгэмжлүүлэхээр төлөвлөсөн болохыг АШУҮИС мэдээлэв.

Нийтэлсэн: Т.Урангуа

АШУҮИС-ийн гурван сургалтын хөтөлбөр дэлхийд хүлээн зөвшөөрөгджээ   
Үзсэн: 1547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй