Шууд Chart

Хөдөө аж ахуйн салбарын зээл тусламжийн үр өгөөжийг тооцохгүй байна гэж Төрийн аудитын байгууллага дүгнэжээ

2023-12-20 13:31:11

Үндэсний аудитын газраас Хөдөө аж ахуйн салбарын зээл тусламжийн хөрөнгийн ашиглалт, үр өгөөжийн талаар гүйцэтгэсэн аудитын хийж тайлангаа УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцууллаа.

Тус аудитад Дэлхийн банкны хоёр, Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сангийн дөрөв, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн нэг, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын санхүүжилттэй нэг төслийг хамруулсан байна.

Хяналт шалгалтаар 60 орчим тэрбум төгрөгийн 58 зөрчил илрүүлж, 50 гаруй тэрбум төгрөгийн зөрчил арилгуулах 41 албан шаардлага, 4.2 тэрбум төгрөгийн зөрчил арилгуулах 17 зөвлөмж өгчээ.

Аудитын дүнд үндэслэн хөдөө аж ахуйн салбарт гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэл удааширсан, зогссон, зориулалт өөрчлөгдсөн зэрэг нь зээлийн ашиглалтыг үр дүнгүй болгосон гэж үзсэн байна.

Мөн гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгаагүй, төлөвлөлтийн шалгуур хангаагүй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн нь төслийн үр ашгийг бууруулж, төрөөс хөдөө, аж ахуйн салбарт баримтлах бодлогын зорилтыг дэмжихгүй байна гэж дүгнэжээ.

Төсвийн байнгын хорооноос аудитын байгууллагын тавьсан акт, албан шаардлага, зөвлөмжийн дагуу холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авсан талаар шаардлагатай мэдээлэл ирүүлэх үүрэг чиглэл өглөө.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн яриаг сонсгоё. 


Хөдөө аж ахуйн салбарын зээл тусламжийн үр өгөөжийг тооцохгүй байна гэж Төрийн аудитын байгууллага дүгнэжээ  
Үзсэн: 772 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй