Шууд Chart

Сүүлийн дөрвөн өдрийн хугацаанд 400 гаруй хүн халтирч гэмтсэн байна

2023-12-20 16:50:35

Нийслэлийн хэмжээнд авто зам, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдэж байгааг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Дөрвөн хоногийн байдлаар ГССҮТ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлсэн иргэдийн тоо хоёр дахин өссөн байна. Халтиргаа гулгааны үеэр осол гэмтлийн тоо өсөж, өдөрт 130-170 хүн тус эмнэлгээс тусламж авахаар ирж байгаа аж. Тухайлбал,

Арванхоёрдугаар сарын 15-нд 91

Арванхоёрдугаар сарын 16-нд 132

Арванхоёрдугаар сарын 17-нд 174

Арванхоёрдугаар сарын 18-нд 161 хүн зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэн бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгджээ.

Иймд халтирч унахаас сэргийлж, бага зэрэг өвдгөө нугалан, урагш бөхийж алхах, резинэн ултай гутал өмсөх, зам гарахдаа гүйхгүй байх зэргийг зөвлөлөө. Тохойн үеийг тэнийлгэж, гараа алдалж унахад бугуйн яс хугарч, шөрмөс сунаж тасрах аюултай байдаг байна.

Түүнчлэн дүүргүүдийн ТҮК-иуд явган хүний зам талбайгаа, аж ахуй нэгжүүд өөрийн обьектод оногдох 50 метр талбайгаа сайтар цэвэрлэхийг уриаллаа.

 

Нийтэлсэн: Т.Урангуа

Сүүлийн дөрвөн өдрийн хугацаанд 400 гаруй хүн халтирч гэмтсэн байна   
Үзсэн: 849 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй