“Шатар чулуу”-ны хөшөө дурсгал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байдаг. Энэ хөшөө манай эриний өмнөх 3000 жилийн тэртээх эртний хүмүүсийн оюуны соёлын гайхамшигт өв юм.
Шатар чулууны хөшөө дурсгалын цогцолбор нь буган чулуун хөшөө гадуураа сийлбэр хээтэй, дөрвөлжин чулуун хашлагатай оруулгатай. Түүнчлэн Монгол шатрын дүрс сийлбэрүүд байж болох янз бүрийн хэлбэр, хиргисүүрүүдээс бүрдэх аж.
Нийт 50 гаруй дурсгал байдаг. Эдгээрийн олонх болох буган чулуун хөшөөний оройн хэсэгт нь нарыг дүрсэлж хөшөөний эх биеийг хэд хэдэн бугыг загварчлан дүрслэх сонгодог аргаар урлажээ. Харин доогуур нь бүс татаж зэр зэвсэг, чинжаал хутга, толь зэргийг дүрсэлсэн байна.
Хөшөөг саарал яагаан өнгийн боржин болон гантиг чулуугаар урласан байдаг бөгөөд нийт 13 хөшөө байдаг.
“Шатар чулуу”-ны хөшөө 3000 жилийн түүхтэй | ||
Үзсэн: 3851 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.