Эрсдэлийн үнэлгээг зөв хийх нь үйлдвэрлэлийн ослыг бууруулахад нөлөөлнө гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Манай улсад эрх зүйн орчин тодорхой хэмжээнд бүрдсэн ч үйлдвэрлэлийн ослын тоо буурахгүй байна.
Тухайлбал, 2021 онд үйлдвэрлэлийн ослын 256 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2022 онд 50 гаруй хувиар нэмэгджээ.
Эрсдэлийн үнэлгээ болон үйлдвэрлэлийн ослын суурь шалтгааныг тодорхой болгох шаардлага үүсээд байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Мөн сүүлийн үед компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлаас илүү гүйцэтгэл дээрээ анхаарч байгаа нь нөлөөлж байна гэлээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын “Ололт амжилтын түлхүүр” сургалтын төвийн захирал н.Батхүү ингэж ярилаа.
Эрсдэлийн үнэлгээг зөв хийх нь үйлдвэрлэлийн ослыг бууруулахад нөлөөлнө | ||
Үзсэн: 502 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.